ЭМЭГТЭЙ ГИШҮҮД: Хүүхдийн фондын мөнгийн коронавирусын улмаас өнчирсөн, өвдсөн хүүхдүүдэд зарцуулах саналтай байна

ЭМЭГТЭЙ ГИШҮҮД: Хүүхдийн фондын мөнгийн коронавирусын улмаас өнчирсөн, өвдсөн хүүхдүүдэд зарцуулах саналтай байна

УИХ дахь эмэгтэй гишүүд цахим наадмыг хойшлуулах саналыг Улсын онцгой комисс, Засгийн газарт хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ. Тэдний саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээж авч судална гэж мэдэгджээ. Мөн цар тахалтай тэмцэж байгаа иргэдэдээ дэмжлэг үзүүлэх сан байгуулах санаачилгыг эмэгтэй гишүүдийн зүгээс гаргажээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Иргэдийн зүгээс хурдан морины унаач хүүхдүүдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг шаардаж байна. Мөн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж чадахгүй байхад наадам хийх нь оновчгүй юм гэдэг асуудлыг тавьж байгаа. Хүүхдийн эрүүл мэндийн асуудал нэн чухал. Тиймээс эмэгтэй гишүүдийн зүгээс 100 жилийн ойн баяр наадмыг хойшлуулаач гэдэг саналыг холбогдох байгууллагуудад тавьсан. Нааштай шийднэ гэж найдаж байна" хэмээн ярилаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Эмэгтэй гишүүдийн зүгээс цар тахлын улмаас өнчирсөн хүүхдүүдэд насанд хүртэл нь тусламж үзүүлэх тусгай сан бий болгохоор ажиллаж байна. Хүүхдийн төлөө фондод цугларсан 2.2 тэрбум төгрөг цугларсан. Энэ фонд нь хүүхдийн төлөө бүтээн байгуулалт хийх, хүүхдүүдийг гадна тэмцээн уралдаанд явуулахад дэмжлэг үзүүлэх, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих зорилгоор байгуулагдсан.

Гэвч КОВИД-ын нөхцөл байдал хүндэрсэн тул энэ өвчний улмаас өнчирсөн, эм тариа шаардлагатай амьдралын түвшин доогуур хүүхдүүдэд туслах зорилгоор Хүүхдийн төлөө фондын зориулалтыг өөрчлөх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр эмэгтэй гишүүд маань ажиллаж байна.

Мөн бид энэ ажлыг өөрчлөө түүчээлж нэг сарын цалингаа хандивлаж байна. Цаашид аж ахуйн нэгж болоод хүмүүнлэгийн үйлсэд элэгтэй хүмүүст хандан энэ фондод хандив өргөхийг уриалж байна" гэлээ.