Энэ сарын 19-ны өдрийг хүртэлх бүх нийтийн амралтыг хэвээр үлдээлээ

2021-07-02 11:30

Энэ сарын 19-ны өдрийг хүртэлх бүх нийтийн амралтыг хэвээр үлдээлээ

Засгийн газрын өнөөдрийн /2021.07.02/ ээлжит бус хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргаснаас гадна энэ сарын 9-19-ны хооронд бүх нийтийн амралтыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг удахгүй олон нийтэд албан ёсоор танилцуулах юм байна. Бид мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэх болно. 

2021-07-02 10:25

ШУУРХАЙ: Засгийн газрын хуралдаанаар энэ жилийн наадмыг цуцаллаа

Коронавирусын халдварын тоо нэмэгдэж, нөхцөл байдал хүнд байгаа учир цахим наадмыг цуцлах саналыг иргэд олон нийтийн зүгээс гаргаж буй. Мөн #Nonaadam эсэргүүцлийн жагсаалыг хоёр өдрийн туршид Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. 

Мөн Эрүүл мэндийн яамнаас "коронавирус халдварт цар тахлын дэгдэлт өндөр, иргэдийн өвчлөл нас баралт буурахгүй мутацлагдсан вирус тархах эрсдэл байгаа зэргийг харгалзан цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн Үндэсний их баяр наадмыг цуцлах эс бөгөөс хойшлуулах" санал  шаардлага гаргасныг хэлэлцээд УОК-ын гишүүд дэмжсэн байгаа юм.

Тэгвэл өнөөдөр /2021.07.02/ Засгийн газрын хуралдаанаар энэ жилийн наадмыг цуцлахаар шийдвэрлэсэн гэж эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, ирэх жилийг хүртэл наадмыг хойшлуулсан гэсэн үг. 

Яг энэ цаг үед Сүхбаатарын талбайд иргэд олон нийт болон уяачид жагсаж байна. Иргэдийн зүгээс цахим наадмыг эсэргүүцэж буй бол уяачид наадам хийхийг шаардаж байгаа юм.