Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр хийнэ

Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр хийнэ

Эдгээр өдрүүдэд УИХ-аар Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж буй. Уржигдар /2021.06.30/ Хууль зүйн байнгын хороо, чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд өнөөдөр эцсийн хэлэлцүүлгийг хийж батлахаар төлөвлөжээ. 

2021 оны зургадугаар сарын 28-ны байдлаар хорих ангид 4175 хоригдол байгаа бөгөөд цагдан хорих таслан сэргийлэн арга хэмжээ авсан 1045, баривчлах шийтгэл эдэлж буй 177, хорихоос өөр төрлийн ялаар 3669, албадлагын арга хэмжээ авагдсан 3984, нийт 13050 хоригдол ял эдэлж байгаа аж. Харин энэхүү хуулийг баталснаар хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 188 хоригдлын хорих ялаас 2 жилийг хасч, өсвөр насны 25 хүн, нийт 709 хоригдол хорих ялаас чөлөөлөгдөх юм. 

Мөн допинг хэрэглэсэн бөхчүүд, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгууль зэргийг Өршөөлийн хуульд хамруулах юм. Өмнөх Өршөөлийн хуулиар онц хүнд, хүнд, авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд өршөөл үзүүлдэггүй байсан бол энэ удаагийнхийг зүйлчлэлээр нь ангилж өршөөл үзүүлж байна гэх мэдээлэл бий.