Өчигдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд 3.6 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Өчигдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд 3.6 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Дэлгэрэх багийн Бургасны-Ам гэдэг газар өчигдөр буюу долдугаар сарын 2-нд 22:36 цагт 3.6 магнитуд хүчтэй газар хөдөлжээ.

Энэ тухай мэдээллийг 22:48 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын ерөнхий газарт  цахим шуудангаар ирүүлсэн байна. Улмаар Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас нөхцөл байдлыг тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэжээ.