ТАНИЛЦ: Олимпод оролцох Монголын баг тамирчдын хувцас

ТАНИЛЦ: Олимпод оролцох Монголын баг тамирчдын хувцас

Зуны XXXII олимпийн наадам /2021.07.23-2021.08.08/ Токио хотноо эхлэхэд 16 хоног үлдлээ.

Өчигдөр /2021-07-06/ олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулж байна.

“Токио 2020” олимпын наадамд оролцох Монголын тамирчдын спортын болон ёслолын хувцсыг Монгол үндэсний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн өнгө төрхөөр “Мишээл-Амазонка” ХХК урласан юм.

Мөн энэ удаагийн олимпод манай баг тамирчид спортын 10 төрөлд буюу шинээр 3х3 сагсан бөмбөг, ширээний теннис, жүдо багийн төрөлд эрхээ авч одоогоор нийт 44 тамирчин оролцохоор боллоо.

Мөн энэ удаагийн олимпод манай баг тамирчид спортын 10 төрөлд буюу шинээр 3х3 сагсан бөмбөг, ширээний теннис, жүдо багийн төрөлд эрхээ авч одоогоор нийт 44 тамирчин оролцохоор боллоо.

 

                                    Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо