П.Адарсүрэн агсны хөшөөний нээлт маргааш болно

П.Адарсүрэн агсны хөшөөний нээлт маргааш болно

Монголын эстрад болон ардын дууны урлагийн сод төлөөлөл, алдарт дуучин П.Адарсүрэн агсны хөшөөний нээлтийн ёслол маргааш буюу 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 13:00 цагт болохоор боллоо.

Уг хөшөөг Хан-Уул дүүрэгт байрлах Зайсан толгойн бэл, "Зайсан Хилл" цогцолборын урд талын задгай театрын талбайд сүндэрлүүлсэн байна. Энэхүү хөшөөг бүтээх ажлыг Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг болон түүний хүү А.Амартайван нар нь хамтран санаачилсан байдаг. Тэд ард түмний хайртай дуучныхаа гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор  хандив цуглуулах хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж, ийнхүү хөшөөг албан ёсоор босгоод байна.