Эрдэнэт хотын ОХУ-ын Консулын газар байсан “Consul Complex”-ын хашаанд гэр шатжээ

Эрдэнэт хотын ОХУ-ын Консулын газар байсан “Consul Complex”-ын хашаанд гэр шатжээ

Өнөөдөр /2026.10.07/ Эрдэнэт хот дахь өмнө нь ОХУ-ын Консулын газар байсан газарт байрлах “Consul Complex” рестораны хашаанд монгол гэр шатжээ.

Галын дуудлага мэдээлэл өнөөдөр өглөө 08.26 цагт ирсэн бөгөөд Орхон аймгийн Онцгой байдлын газрын 56, 81 дүгээр ангийн нийт 3 техник, 16 алба хаагч 08.31 цагт хэргийн газарт очиж, галыг шуурхай унтраан, ойр орчмын аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. “Consul Complex” ресторан ашиглалтад ороод хэдхэн хонож байжээ.

 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө