Өчигдөр Завхан аймаг 3.8 магнитудын газар хөдлөлт болжээ

Өчигдөр Завхан аймаг 3.8 магнитудын газар хөдлөлт болжээ

Өчигдөр 20:00 цагийн орчим  Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Жаргалант багийн “Жаргалант-Уул” гэдэг газар 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Харин Жаргалант багаас зүүн хойд зүгт 10 км зайд орших Сантмаргац сумын иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн, хохирол учраагүй гэсэн мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлжээ.