Халдвар буурвал наймдугаар сард бүсийн уралдаан хийж магадгүй болжээ

Халдвар буурвал наймдугаар сард бүсийн уралдаан хийж магадгүй болжээ

Ардын хувьсгалын 100 жилийн ойн үндэсний их баяр наадмыг Засгийн газар хуралдаанаар цуцлаж ирэх жил өргөн дэлгэр тэмдэглэхээр болсон.

Тус шийдвэрийг гаргасны маргааш /2021-07-02/ уяачид эсэргүүцэл үзүүлж Сүхбаатарын талбайд морьтой жагссан юм. Мөн өчигдөр бөх, уяач, харваачид улсын наадмыг таслахгүй байхыг, хойшлуулаад ч болтугай хийхийг шаардсан жагсаал хийсэн.

Тэдний зүгээс Засгийн газар ямар нэгэн нааштай хариу өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ хэмээн мэдэгдэж байв.

Үүнтэй холбоотойгоор халдварын тохиолдол буурч нөхцөл байдал сайжирвал 3-4 бүсийн уралдааныг наймдугаар сарын 10-ны ойролцоо хийх төлөвтэй байна. Бүсийн уралдааныг хийвэл мөн наймдугаар сард баяр наадмыг ч хийхээр болсон гэх сураг байгаа. Гэхдээ энэ нь наймдугаар сард наадам хийнэ гэж шийдсэн үг биш юм. Учир нь Засгийн газрын хуралдааны шийдвэрээр тухайн үед тодорхой шийд гаргана хэмээн албан бус эх сурвалж мэдээллээ.