СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 10 настай хүүхэд Хэрлэн голд живжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 10 настай хүүхэд Хэрлэн голд живжээ

Өчигдөр /2021-07-08/ Хэрлэн голд гурван хүүхэд тоглож байгаад нэг нь буюу 10 настай хүү живсэн байна.

Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын зургадугаар багийн “Задгай”-д Хэрлэн голын эрэгт гурван хүүхэд тоглож байснаас нэг хүүхэд нь живсэн тухай дуудлагыг өчигдөр өглөө 09:30 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нэг км зам туулан 09:32 цагт очиход  10 настай хүү Хэрлэн голд живсэн тул осолдсон газраас зүүн зүгт Улаан-Эрэг гэдэг газар хүртэл 30 км-т завиар мөн 1.5-2 метрийн гүнд 54 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Гэвч эрлийн хугацаанд үр дүнд хүрээгүй тул оройн 20:40 цагт түр зогсоосон байна. Иймээс өнөөдөр/2021-07-09/ үүрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Иймд иргэд та бүхэн:

  • Бага насны хүүхдийг голын эрэгт хараа хяналтгүй явуулахгүй байх
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх 
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол усанд осолдохоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.