Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлж өнгөрсөн жил /2020 он/ Улсын баяр наадмыг үзэгчгүй цахимаар тэмдэглэсэн бол, энэ жил /2021 он/ өнжөөд байна.
Тодруулбал, энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаа ч, тус ойг ирэх жил буюу 2022 онд нөхөж тэмдэглэнэ гэж Засгийн газраас мэдэгдсэн билээ. Харин Үндэсний их баяр наадмыг өдрийг тохиолдуулан бэлдсэн “Би Монгол хүн” цахим концерт өчигдөр /2021.07.11/ орой 17:00 цагт иргэдийг хүртээл боллоо. Тус концертыг “Hero” энтертайментын Б.Баатар найруулсан юм. Ингээд тус концертыг албан ёсны эрхтэй уншигч та бүхэнд хүргэж байна.