Монголын далбаатай “Европын аварга” Италичуудын ялалтаар өндөрлөлөө

Монголын далбаатай “Европын аварга” Италичуудын ялалтаар өндөрлөлөө

Өнгөрөгч шөнө 03:00 цагт Евро 2020 аваргыг тодруулах тэмцээний сүүлчийн тоглолт Лондон хотын Уэмбли стадионд болж, Италийн шигшээ баг Английн шигшээг 11 метрийн цохилтоор ялж, Европын аварга боллоо.

Тоглолтын эхний үеэр Английн шигшээ багийн сөрөг довтолгоо амжилттай болж баруун жигүүрийн хамгаалагч Киран Триппьегийн хөндлөн дамжуулалтаар зүүн жигүүрийн хамгаалагч Люк Шо гоол оруулсан юм. Харин тоглолтын хоёрдугаар үед Италичууд тооны харьцааг тэнцүүлсэн юм. Ийнхүү багууд үндсэн цагт тэнцэж, нэмэлт цагт ганц ч гоол нэмж оруулаагүй. Харин торгуулийн цохилтын үеэр английн шигшээ багаас сэлгээгээр орж ирсэн хоёр тоглогч болон залуу тоглогч Сака 11 метрийн цохилтоо алдсанаар Италичууд түрүүллээ.

Тус тоглолтын үеэр Монгол Улсын төрийн далбааг Уэмбли стадион урд эгнээнд үл таних иргэн мандуулж нь Монголчуудын сэтгэлийг хөдөлгөсөн нэг агшин болж өндөрлөлөө.