Дэлхийн хамгийн том одон орны музей Шанхай хотод энэ баасан гарагт/2021.07.16/ албан ёсоор нээлтээ хийх гэж байна. 420 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий уг музейд одон орны үзэсгэлэн, планетариум, сансар ажиглалтын төв, 78 фут өндөр нарны дуран байрлуулсан байна.
Барилгын дизайныг АНУ-ын “Ennead Architects” пүүс гаргасан бөгөөд шулуун, тэгш өнцөгт дүрс ашиглаагүй гэдгээрээ онцлог аж.