СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар аадар бороо орох тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар аадар бороо орох тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Өнөөдөр /2021.07.13/ Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд, Булганы баруун хэсэг болон төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 18-23 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон  говийн бүс нутгийн хойд хэсгээр 27-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна. Улаанбаатарт хотод өнөөдөр үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 24-26 градус дулаан байна гэж Цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.