ВИДЕО: Гоолын боломжоо алдсан африк гаралтай тоглогчдод арьс өнгөөр гутаан доромжилсон сэтгэгдлүүд олноор иржээ

ВИДЕО: Гоолын боломжоо алдсан африк гаралтай тоглогчдод арьс өнгөөр гутаан доромжилсон сэтгэгдлүүд олноор иржээ

Өнгөрсөн ням гараг /2021.07.11/-т болсон Евро 2020 тэмцээнд Италийн баг Английн шигшээг торгуулийн цохилтоор ялсан. Тоглолтын дараа уурлаж бухимдсан Английн фанатууд багагүй үймээн дэгдээсэн нь спортын хэвлэлүүдийн онцлох сэдэв болж байна.

Үүний зэрэгцээ тоглолтын шийдвэрлэх мөчид гоол оруулах боломжоо алдсан африк гаралтай хөлбөмбөгчид болох Рашфорд, Санчо, Сака нарт арьс өнгөөр гутаан доромжилсон сэтгэгдлүүд олноор ирж эхэлжээ. Мөн хөлбөмбөгийн фанатуудын фейсбүүк группд арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, тохуурхсан постыг маш олон хүн бичсэн байна.

Иймээс Лондон хотын цагдаагийн газар дээрх гурван тоглогч руу чиглэсэн цахим халдлагыг мөрдөн шалгах болсноо мэдэгджээ. Түүнчлэн Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарет Соутгэйт, ахлагч Харри Кэйн, Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Кэмбрижийн гүн, хунтайж Уилльям болон зарим тоглогч арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байна. 

ВИДЕО:

Эх сурвалж: Nowthis