ФОТО: Дэлхийн хамгийн гүн усан сан Дубайд нээлтээ хийлээ

ФОТО: Дэлхийн хамгийн гүн усан сан Дубайд нээлтээ хийлээ

Дэлхийн хамгийн өндөр байшин, дэлхийн хамгийн том худалдааны төв байрладаг Дубай хотод дэлхийн хамгийн гүн усан бассейн нээлтээ хийснээр дахин нэг шинэ амжилтын “эзэн” болов.

60 метр гүн уг усан бассейныг 14 сая литр цэнгэг усаар дүүргэсэн бөгөөд хэмжээгээрээ Олимпийн хэмжээний зургаан бассейнтай тэнцэх аж. “Deep Dive Dubai” цогцолборын нэг хэсэг болсон тус усан санг өнгөрсөн зургадугаар сарын 27-нд Гиннесийн амжилтад бүртгэсэн байна.

Бассейны усны температурыг Цельсийн 30 градуст (Фаренгейтийн 86 градус) хадгалдаг бөгөөд нимгэн усны хувцас өмсөхөд тохиромжтой.

Усан сан одоогоор урилгатай зочдод л нээлттэй байгаа боловч энэ оны сүүлээр олон нийт үйлчлүүлэх боломжтой болох юм байна.

Сонирхуулахад, бассейны анхны үйлчлүүлэгчдийн нэг нь Дубай хотын угсаа залгамжлах хунтайж, Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум байжээ.

Deep Dive Dubai анхлан суралцагчид болон мэргэшсэн шумбагчдад зориулсан сургалт явуулдаг аж

Эх сурвалж: CNN