С.Амарсайхан: Иргэдийн вакцины хоёр дахь тундаа хамрагдах идэвх сул байна

С.Амарсайхан: Иргэдийн вакцины хоёр дахь тундаа хамрагдах идэвх сул байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өчигдөр УОК-ын Шуурхай штабад ажиллав.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Одоогийн байдлаар эмнэлгийн нийт орны 18 хувь нь сул байна. Эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр суурилуулж эхэлсэн. Баянгол дүүргийн эмнэлэгт суурилууллаа. ХӨСҮТ-ийн хүчилтөрөгчийн үйлдвэр хэвийн ажиллаж байна. Өнөөдөр эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн 2000 баллон шинээр нийлүүллээ.             

Аймгуудад вакцинжуулалт 69 хувьтай байна. Хоёр дахь тундаа хамрагдах иргэдийн идэвх сул байна. Хоёр дахь тундаа хамрагдаагүй 200 мянган иргэн байна. 12-17 насны 150 мянган хүүхэд вакцинд хамрагдсан. Энэ насны нийт 290 мянган хүүхэд бий. Вакцин хийлгэсэн жирэмсэн эхчүүдийн тоо 4800 болсон. Ирэх долоо хоногоос вакцинжуулалт үргэлжилнэ” гэв.