Автобусны жолооч 25 хүүхдийг гал түймрээс аварчээ

Автобусны жолооч 25 хүүхдийг гал түймрээс аварчээ

Италийн нэгэн автобусны жолооч 25 хүүхдийг галаас аварч, олон нийтийн талархлыг хүлээж байна. Болсон явдлыг тодруулбал, өчигдөр/2021.07.13/ Милан хотоос хойд зүгт байрлах зуслан руу 14-16 насны 25 хүүхэд зорчиж явсан автобусанд гал гарчээ.

Автобус гүүрэн доорх туннелиэр өнгөрч явсан бөгөөд энэ үед жолооч ямар нэгэн асуудал гарсныг анзаарч, тэр даруй хүүхдүүдийг аюулгүй газарт гаргасан байна. Хүүхдүүд ямар нэгэн бэртэл аваагүй бөгөөд утаагаар амьсгалсан долоон хүүхдийг эмнэлэгт хүргэжээ.

Гал авалзаж эхлэх үед онцгой байдлын албаныхан ирж, түймрийг бүрэн унтраасан байна. Гал сөнөөгчдийн нэг нь Италийн “Adnkronosу” агентлагт галын шалтгааныг дугуй хагарснаас болсон байж болзошгүй гэж хэлжээ.

25 хүүхдийн амийг аварсан жолоочийн талаарх мэдээ олон нийтийн сүлжээнд түгж, маш олон хүний сайшаалыг хүртээд байна. Мөн Ломбарди мужийн захирагч Аттилио Фонтана жолоочид талархал илэрхийлж, сайшаалын бичиг гардуулжээ.

Эх сурвалж: BBC

 




Улаанбаатарт 29 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө