Сонгинохайрхан дүүрэгт түр зуурын хуй салхи үүсэж, 32 айлын гэр, хашаа нуржээ

Сонгинохайрхан дүүрэгт түр зуурын хуй салхи үүсэж, 32 айлын гэр, хашаа нуржээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, “Тахилт”-ын хэсэг долдугаар сарын 13-ны өдрийн 14:30 цагийн орчим түр зуурын хуй салхи үүссэний улмаас тус хорооны Тахилт хэсгийн 7, 8, 18 дугаар гудамжны айлуудын хашаа, гэр нурж, байшингийн дээвэр хууларсан тухай мэдээллийг мөн өдрийн 14:55 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ. Мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцахад хуй салхинд 13 айлын байшингийн дээвэр хууларч, 32 айлын гэр, хашаа нурж, эвдэрсэн байжээ.

Эх сурвалж: ОБЕГ