Хятадад барилгын бүтцийг өөрчилсний улмаас нуралт үүсэж 17 хүн нас баржээ

Хятадад барилгын бүтцийг өөрчилсний улмаас нуралт үүсэж 17 хүн нас баржээ

БНХАУ-ын зүүн хэсэгт орших Сучжоу хотын “Сижи Кайюань” хэмээх зочид буудал нурсны улмаас 17 хүн амь үрэгджээ. Барилга нурсны дараа ослын газарт 600 гаруй аврах ангийн албан хаагчид 36 цаг ажиллаж 23 хүнийг олсон байна. Тэдний зургаа нь эсэн мэнд олдсон бол 17 нь хүнд болон хөнгөн бэртэл авсан байжээ.

Урьдчилсан мөрдөн байцаалтын явцад зочид буудлын эзэн нь барилгын бүтцийг өөрчилснөөс болж нурсан болох нь тогтоогдсон гэж "Global Times" мэдээлэв.

Дүүргийн оршин суугчид “Red Star News” мэдээллийн агентлагт барилгад ойр ойрхон засвар хийж байсан талаар мэдээлсэн байна. Тодруулбал, уг зочид буудал гурван давхар байсан ч жил бүр нэмэлт давхар барьсаар байсан аж.

Жиангсу мужийн захиргаанаас ослын газарт мөрдөн байцаах баг ажиллаж байгаа бөгөөд "холбогдох хүмүүст" эрүүгийн хариуцлага хүлээлгэх болно гэж мэдэгджээ.

Хятадад барилгын чанар муугаас нурж, хүний амь эрсдэх тохиолдол цөөнгүй гардаг. Өнгөрсөн жил гэхэд Фужиан муж дахь зочид буудал нурсны улмаас 29 хүн амь үрэгдсэн байдаг. Хожим нь мөрдөн байцаагчид зочид буудлын барилгын чанаргүй байдлаас болж нуралт үүссэн гэж тогтоожээ.

Эх сурвалж: BBC

 




Улаанбаатарт 29 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө