“Pfizer” компани вакцины ГУРАВ ДАХЬ тунг хийлгэх шаардлагатай гэж мэдэгдлээ

“Pfizer” компани вакцины ГУРАВ ДАХЬ тунг хийлгэх шаардлагатай гэж мэдэгдлээ

“Pfizer” компанийн эрдэмтэд COVID-19 вакцинжуулалтын үр дүнд тогтсон дархлааны үйлчлэл цаг хугацаа өнгөрөх тусам суларч байгаа тул 6-12 сарын дотор гурав дахь тунг хийх шаардлагатай гэж мэдэгдлээ. Дархлааны үйлчлэл сулрахад вирусийн мутаци, ялангуяа коронавирусийн Дельта хувилбар нөлөөлөх гол хүчин зүйл болж байна үзсэн байна.

Улмаар ирэх наймдугаар сард вакцины гурав дахь тунг хэзээ, хэрхэн хийх талаар удирдамж болон холбогдох хүсэлтийг АНУ-ын Хүнс, Эмийн Хяналтын Албанд хүргүүлж албан ёсоор бүртгүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Гэсэн хэдий ч уг мэдэгдлийн дараа АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв, Хүнс эмийн хяналтын албаны удирдлагууд хамтарсан мэдэгдэл хийж, “Америкчуудад одоогоор өдөөгч буюу нэмэлт тун шаардлагагүй” гэжээ. Мөн Бэйлор Анагаах Ухааны Коллежийн вакцины үндэсний мэргэжилтэн Доктор Питер Хотез “Бидэнд нэмэлт тун шаардлагатай байгаа ч одоогоор хийсэн судалгаагаар АНУ-д ашиглаж буй гурван вакцин гурвуулаа хүнд өвчлүүлэх, нас баралтаас хангалттай урьдчилан сэргийлж чадаж байна” гэв.

Эх сурвалж: CNBС, Кhou




Улаанбаатарт 29 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө