Ш.Энхийн-Од АНУ-д суралцах хоёр дахь урилгаа хүлээн авлаа

Ш.Энхийн-Од АНУ-д суралцах хоёр дахь урилгаа хүлээн авлаа

Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Од АНУ-ын Акрон хотноо долдугаар сарын 2-4-ны хооронд зохион байгуулагдсан ахлах сургуулийн шилдэг таван багийн тоглолтод оролцож Леброн Жеймсийн хүүтэй өрсөлдсөн билээ. Уг тоглолт Ш.Энхийн-Одын “Midwest" багийн ялалтаар дууссан.

Тэгвэл Ш.Энхийн-Одод “Big Ten” чуулганы “Rutgers” их сургуулиас урилга илгээжээ. “Big Ten” нь АНУ дахь хамгийн эртний чуулган бөгөөд гишүүнчлэлд нь Иллинойс, Индиана, Айова, Мэриланд, Мичиган, Миннесота, Небраска, Висконсин, Мичиган муж, баруун хойд, Огайо муж, Пенн мужийн их сургуулиуд, мөн Пурду, Ратгерс нарын тэргүүлэх сургуулиуд багтдаг.

Энэ удаагийн урилга нь  түүний нэгдүгээр дивизоны хоёр дахь урилга болж байна. Өмнө нь түүнд 2019 оны 10 сард “Eastern Washington” их сургуулиас урилга ирж байсан юм. Ийнхүү Ш.Энхийн-Од “The Big Ten Conference”-аас урилга авсан анхны Ази тоглогч болж байна.