Ерөнхийлөгч асан Х.Баттулга Токиогийн олимпод өрсөлдөх жүдо бөхийн тамирчидтай бэлтгэл хийжээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Токиогийн олимпод өрсөлдөх жүдо бөхийн тамирчидтай бэлтгэл хийжээ

“Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын жүдо бөхийн тэмцээн долдугаар сарын 24-өөс 31-ний хооронд зохион байгуулагдах тов гарсан. 

Манай Үндэсний шигшээ багийн тамирчид Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд орших бэлтгэлийн баазад олимпийн бэлтгэлээ базааж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн явцтай танилцжээ.

Шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад: 

Эмэгтэй

  • -48кг жинд МУГТ М.Уранцэцэг
  • -52кг жинд ОУХМ Л.Сосорбарам
  • -57кг жинд МУХБ, МУГТ Д.Сумъяа
  • -63кг жинд ОУХМ Б.Ганхайч
  • -78кг жинд ОУХМ О.Мөнхцэцэг

 Эрэгтэй

  • -60кг жинд МУГТ Д.Амартүвшин
  • -66кг жинд ОУХМ Ё.Басхүү
  • -73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар
  • -81кг жинд Саиед Моллай
  • -90кг жинд ОУХМ Г.Алтанбагана
  • -100кг жинд МУГТ Л.Отгонбаатар
  • +100кг жинд МУГТ Ө.Дүүрэнбаяр нарын тамирчид барилдана.

Харин шүүгчээр /IJF/ Олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг оролцохоос гадна холимог багийн тэмцээнд өрсөлдөх юм байна.