Тайланд улс “Синовак, АстраЗенека” вакцинуудыг холихоор төлөвлөж байгаа нь асар их эрсдэл дагуулж байна

Тайланд улс “Синовак, АстраЗенека” вакцинуудыг холихоор төлөвлөж байгаа нь асар их эрсдэл дагуулж байна

Тайландын Засгийн газрын зөвлөх, вирус судлаач энэ мягмар гарагт БНЭУ-ын Астразенека болон БНХАУ-ын Синовак вакцины тунг холихоор төлөвлөж, баталсан байна.

Үүнийг шүүмжлэгчид ихээхэн эрсдэлтэй гэж үздэг бөгөөд энэ нь Тайланд улсад сүүлийн гурван сард ковидын халдварын тохиолдол болон нас баралтын тоо огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор уг шийдвэрийг гаргасан гэжээ.

Энэхүү хоёр вакциныг холих талаар дэлхийн эрүүл мэндийн байгууллага болоод дээд тушаалтнууд ямар нэгэн тусгайлан шийдвэр гаргаагүй боловч олон улс орнууд илүү сайн дархлаа тогтоож, иргэдээ хамгаалахын тулд холимог хэлбэрийн аргуудыг судалсаар байгаа юм.

Тайланд улсын эрүүл мэндийн яамны хэвлэлийн бага хурлын үеэр Чулалонгкорны их сургуулийн вирус судлалын мэргэжилтэн Ён Повораван хэлэхдээ, “Тайландад 1200 хүн аль хэдийн Синовак-АстраЗенека хослолыг өөр өөр дарааллаар хийлгэсэн бөгөөд хүмүүст гаж нөлөө илрээгүй, энэ нь бодит хэрэглээнд аюулгүй болохыг харуулж байна” гэсэн юм.

Харин ирэх даваа гарагт уг хослолыг батлахтай холбогдуулан шүүмжлэгчдийн зүгээс одоог хүртэл хүчтэй эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

Сери Руам Тайландын намын эмч, хууль тогтоогч Реват Висутвет, "Тайландын хүмүүс туршилтын субъект биш" гэсэн бол Бангкоктой хиллэдэг Нонтабури мужид эрүүл мэндийн байгууллагууд фейсбүүкт 20 мянган хүнд Синовак-АстраЗенека холихыг санал болгосонд 700 орчим эсэргүүцсэн сэтгэгдэлд "Би лабораторийн хулгана биш" "Энэ бол ард түмний амьдралаар тоглохтой адил юм"  "Хэрэв эхний тун Синовак бол үүнийг цуцална уу" гэсэн байна.

Эх сурвалж: CNN