Монгол, Тажикстан, Швейцарыг Олон улсын крикетийн зөвлөлийн гишүүнээр баталжээ

Монгол, Тажикстан, Швейцарыг Олон улсын крикетийн зөвлөлийн гишүүнээр баталжээ

Олон улсын крикетийн зөвлөлийн /ICC/ 78 дахь удаагийн жил тутмын хурлаар Монгол, Тажикстан, Швейцарыг шинэ гишүүдээр баталжээ. Ингэснээр Монгол, Тажикистан нь Олон улсын крикетийн холбоонд Азийн бүсээс нэгдсэн 22, 23 дахь гишүүн, харин Швейцар Европын 35 дахь гишүүн орон болж байна. Монголын крикетийн холбоо /MCA/ 2007 онд байгуулагдсан бөгөөд 2018 онд улсынхаа крикетийн спортын албан ёсны төлөөлөгч болсон юм. Сонирхуулахад, дээрх гурван улсыг гишүүнээр элсүүлснээр Олон улсын крикетийн холбоо нь 106 гишүүнтэй болж байна.