Шатахууны асуудлыг Б.Мөнхтамирт хариуцуулж, түүнийг АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ

Шатахууны асуудлыг Б.Мөнхтамирт хариуцуулж, түүнийг АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ

"COP 17”-г хариуцахаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар ажиллаж буй Б.Мөнхтамирыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар шилжүүлэн томилж, “Шатахуун”-ы асуудал хариуцуулахаар болжээ.

Б.Мөнхтамир нь Дэлхийн боловсрол ХХК, Худалдан авалтын мэргэжилтэн, АНУ-ын ASE Retail Inc, туслах менежер, Оюутолгой ХХК, бизнесийн шийдэлд дэмжлэг үзүүлэх мэргэжилтэн, Монголын төслийн удирдлагын институтийн гишүүн, Оюутолгой ХХК, Бизнесийн процесс хөгжүүлэх удирдагч, “МИАТ” ТӨХК, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч, “МИАТ” ТӨХК, Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2025 оноос Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар тус тус ажиллаж байсан юм.