ТАНИЛЦ: "Токио-2020" Олимпын наадмын тамирчдын өрсөлдөх хуваарь

ТАНИЛЦ: "Токио-2020" Олимпын наадмын тамирчдын өрсөлдөх хуваарь

Зуны 32 дахь удаагийн Олимпын их наадам энэ 2021 оны долдугаар сарын 23-наас /2021.07.23/ наймдугаар сарын 8-ныг /2021.08.08/ дуустал Токио хотод зохион байгуулагдах билээ.

Энэ жилийн олимпын наадмын хувьд Ковидын цар тахалтай хүнд нөхцөл байдалд болж байгаа төдийгүй, тамирчдын болоод иргэдийн аюулгүй байдлын төлөө боломжит бүх арга хэмжээг бодолцон үзэгчгүйгээр зохион байгуулж байгаагаараа онцлог юм. "Токио-2020" зуны Олимпид 200 гаруй улс орны 11 мянган орчим тамирчин нийт 33 спортын төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд манай улсын хувьд 10 төрөлд 43 тамирчин өрсөлдөх бөгөөд тамирчдын Олимпид өрсөлдөх хуваарийг танилцуулж байна.

Жүдо бөхийн төрөлд

  • /2021.07.24/ Жүдогийн эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин
  • /2021.07.24/ Жүдогийн эмэгтэйчүүдийн 48 кг-д ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг
  • /2021.07.25/ Жүдогийн эрэгтэйчүүдийн 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ё.Басхүү
  • /2021.07.25/ Жүдогийн эмэгтэйчүүдийн 52 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны эмэгтэй жүдоч, залуучуудын Олимпийн мөнгөн медальт Л. Сосорбарам
  • /2021.07.26/ Жүдогийн эрэгтэйчүүдийн 73 кг-д Азийн аварга, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ОУХМ Ц.Цогтбаатар
  • /2021.07.26/ Жүдогийн эмэгтэйчүүдийн 57- кг-д Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа
  • /2021.07.27/ Жүдогийн эрэгтэйчүүдийн 81 кг-д Иргэншлээ сольсон Монгол улсын тамирчин, ДАШТ-ий алт, хүрэл медальт Саиед Моллай
  • /2021.07.27/ Жүдогийн эмэгтэйчүүдийн 63 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, УАШТ-ий таван түрүүтэй Б.Ганхайч
  • /2021.07.28/ Жүдогийн эрэгтэйчүүдийн 90 кг-д Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Г.Алтанбагана
  • /2021.07.28/ Жүдогийн эмэгтэйчүүдийн 78 кг-д 2009 оны “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээний хүрэл, 2010 оны Хонг Конгийн олон улсын тэмцээний мөнгө, 2019 оны Азийн нээлттэй тэмцээний мөнгө, УАШТ-ий  гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальт О.Мөнхцэцэг
  • /2021.07.29/ Жүдогийн эрэгтэйчүүдийн -100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Л.Отгонбаатар
  • /2021.07.29/ Жүдогийн эрэгтэйчүүдийн +100 кг-д  ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин, Монголын багийн тугч Ө.Дүүрэнбаяр

/2021.07.31/ Холимог багийн төрөл

  • /2021.07.24/ Боксын төрөлд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын болон Азийн аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар
  • /2021.07.25/ Боксын төрөлд Армийн дэлхийн аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Б. Чинзориг
  • /2021.07.28/ Боксын төрөлд Олимпийн наадамд оролцох Монгол Улсын анхны эмэгтэй боксчин М.Мягмаржаргал

Байт харвааны төрөлд

  • /2021.07.23/ Улсын 10 удаагийн аварга, хоёр дахь олимпдоо оролцох, ОУХМ Б. Урантунгалаг
  • /2021.07.23/ ОУХМ Б. Отгонболд

Марафоний төрөлд

  • /2021.08.07/ Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа
  • /2021.08.08/ Марафоний төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од
  • /2021.08.08/ Марафоний төрөлд  Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин Ц. Бямбажав

Усанд сэлэлтийн төрөлд

  • /2021.07.31/ Эрэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 50 метрийн зайд ОУХМ М.Дэлгэрхүү
  • /2021.07.31/ Эмэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 50 метрийн зайд Монгол Улсын дээд амжилтыг 33 удаа шинэчилсэн, ОУХМ Б.Энххүслэн

Хүндийн өргөлтийн төрөлд 

  • /2021.08.02/ ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Анхцэцэг
  • /2021.08.02/ Монгол Улсын дээд амжилтыг 48 удаа шинэчилсэн, ОУХМ Э.Билэгсайхан

Сагсан бөмбөг 3x3 эмэгтэй баг

  • /2021.07.24/ Монгол- Итали 16.30 цагт (Монголын цагаар)
  • /2021.07.24/  Монгол – АНУ 20.00 цагт
  • /2021.07.25/  Монгол- Япон 09.15 цагт
  • /2021.07.25/  Монгол – ОХУ 15.00 цагт
  • /2021.07.26/  Монгол – Румын 11.40 цагт
  • /2021.07.26/  Монгол – Франц 16.30 цагт
  • /2021.07.27/  Монгол – БНХАУ 12.55 цагт

Тус багийн бүрэлдэхүүнд Б.Солонго, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам, О.Хулан, Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нар багтсан байгаа бол тоглолт болохын өмнөх өдөр  үндсэн дөрвөн тоглогчоо зарлах аж.

Чөлөөт бөхийн төрөлд

  • /2021.08.01/ Эмэгтэйчүүдийн 76 кг-д ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа
  • /2021.08.02/ Эмэгтэйчүүдийн 68 кг-д олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг
  • /2021.08.03/ Эмэгтэйчүүдийн 62 кг-д “Улаанбаатар-2019” 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээний аварга, ОУХМ Х.Болортуяа
  • /2021.08.04/ Эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр
  • /2021.08.04/ Эмэгтэйчүүдийн 57 кг-д Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, Баянхонгор аймгийн тамирчин, 19 настай, ОУХМ Б.Хонгорзул
  • /2021.08.05/ Эрэгтэйчүүдийн 125 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний тамирчин, ОУХМ М.Лхагвагэрэл
  • /2021.08.05/ Эмэгтэйчүүдийн 53 кг: “Нур-Султан-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин, ОУХМ Б.Болортуяа
  • /2021.08.06/ Эрэгтэйчүүдийн 65 кг-д Ховд аймгийн Манхан сумын харьяат, өсвөр үе болон 23 хүртэлх насны ангиллын Азийн аварга, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Т.Тулга
  • /2021.08.06/ Эмэгтэйчүүдийн 50 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, улсын гурван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ Ц.Намуунцэцэг тус тус оролцох юм. 

Монгол улсынхаа нэрийг өндөрт гаргаж буй баг тамирчдадаа амжилт хүсье. 




ТЕНДЕРИЙН УРИЛГА

3 цагийн өмнө