Үндэсний их баяр наадмын нээлтэд зориулсан хүндэтгэлийн цахим концертыг Херо энтэртайнментийн захирал Б.Баатар найруулсан.
Үзэгчдийн зүгээс Монгол ёс уламжлалаа гээсэн, Буриад зон олныг доромжилсон, өмнө жилийнхээс ялгаагүй байсан гэх мэт олон шүүмжлэлийг дагуулсан юм. Тэгвэл цахим концертын танилцуулга хэсгийн дүрс АНУ-ын тэнгисийн явган цэргийн сурталчилгаанд зориулсан бичлэгтэй ижил хийц, зохиомжтой болжээ.
6:02 минутаас эхлэн үзнэ үү.
АНУ-ын тэнгисийн цэргийн албанд зориулсан тус хүндэтгэлийн бичлэгийг 2017 онд бүтээсэн байна. Бичлэгт тэнгисийн цэргүүдийн алдар гавьяа, туулсан замнал, ялалт амжилтын он жилүүдийг түүхэн байдлаар зурагласан байдаг. Гэвч 2021 оны Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтонд бусдын оюуны өмчийг зөрчсөн, хулгайн бүтээл хавсаргасан байж болзошгүй байна.
АНУ-ын тэнгисийн явган цэргийн хүндэтгэлд зориулсан бичлэг: