БНСУ-ын эрдэмтэд Дельта, Дельта Плюс хувилбарыг илрүүлэх PCR оношлуур зохион бүтээжээ

БНСУ-ын эрдэмтэд Дельта, Дельта Плюс хувилбарыг илрүүлэх PCR оношлуур зохион бүтээжээ

Өмнөд Солонгост төвтэй биотехникийн “Seegene” компани SARS-CoV-2 хувилбарууд/Гамма, Бета, Каппа/, түүний дотор дэлхий нийтийг цочроогоод буй “Дельта”, “Дельта Плюс” хувилбарыг нэгэн зэрэг илрүүлэх боломжтой “олон мультиплекс полимеразын гинжин урвал” буюу PCR шинжилгээний оношлуур зохион бүтээжээ.

“Allplex SARS-CoV-2 Variants II” хэмээн нэрлэсэн уг оношлуурыг“Аllplex SARS-CoV-2 Variants I Assay”-тэй хамт ашиглавал арван өөр төрлийн мутацийг нэг зэрэг илрүүлж чадах боломжтой. “Аllplex SARS-CoV-2 Variants I Assay” нь өнгөрсөн гуравдугаар сард тус компанийн танилцуулсан коронавирусийн оношлуур юм.

“Хоёр шинжилгээний оношлуурыг хослуулан ашигласнаар “судлаачид Дельта болон Дельта Плюс хувилбаруудыг олон генетик мутациас хялбар ялгах давуу талтай” гэж “Seegene”-ийн эрдэмтэд тайлбарлажээ. 

Эх сурвалж: Мedicaldevice




Улаанбаатарт 29 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө