Дэлхийн уур амьсгалын хямралыг даван туулахын тулд “Дэлхийн ногоон гэрээ” байгуулахыг уриаллаа

Дэлхийн уур амьсгалын хямралыг даван туулахын тулд “Дэлхийн ногоон гэрээ” байгуулахыг уриаллаа

Дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг хүмүүс Covid-19 цар тахал болон ойрын үеүдэд тохиолдож буй байгаль, цаг уурын гамшгаас ангижирч, даван туулахын тулд “Дэлхийн ногоон хэлэлцээр /гэрээ/” хийх хэрэгтэй гэж Европын болоод дэлхийн хөгжиж буй орнуудын улс төрчид мэдэгдлээ.

Тодруулбал, АНУ-ын конгрессын гишүүн Илхан Омар энэ талаар “Сүүлийн үед АНУ болон дэлхийн бусад бүсэд тохиож буй эрс тэс уур амьсгалаас хүн бүр сэрэмжлэх ёстой. Эдгээр гамшиг хүн төрөлхтөнд оршин тогтноход аюул занал учруулж байна. Байгалийн асар их гамшиг болоход бид юу ч хийж чадахгүй байгааг бүгдээрээ харсан. АНУ-ын баруун эргийн асар их гал түймэр, хар салхи, Австрали болоод бусад нутгийн хэт халалт, дэлхийн даяарх үерийн гамшиг гэх мэт эдгээр сүйрлийг сөрөн зогсохын тулд дэлхий хамтын нийгэмлэг болж ажиллахгүй л бол энэ гамшиг улам дордоно” гэжээ.  Мөн “Засгийн газруудаас ногоон эдийн засгийг нэмэгдүүлэх, Ковидын вакцины хүртээмжтэй байдал болоод дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын өрийн бүтцийн өөрчлөлтөд хамтран ажиллах арга хэмжээ авахын хүсэж байна” гэсэн юм.  

Францын Европын парламентын гишүүн Манон Обри мөн мэдэгдэлдээ, “Цаг агаар, уур амьсгалын хямралын үр дагавар улам бүр түгшүүртэй болохын хэрээр тэгш бус байдал нэмэгдэнэ. Энэхүү уур амьсгалын нөлөөнд ядуучууд хамгийн ихээр нэрвэгдэж байна” гэсэн юм.

Одоогоор холбоонд 19 орны 21 гишүүн байгаа бөгөөд Бразили улсын зүгээс дэмжиж байгаагаа илэрхийлээд байгаа аж. 

Эх сурвалж: TheGuardian




Улаанбаатарт 29 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө