Г.Ган-Эрдэнэ “Сумогийн аварга их цол олгох”-ыг Ёкозүнагийн зөвлөл дэмжжээ

Г.Ган-Эрдэнэ “Сумогийн аварга их цол олгох”-ыг Ёкозүнагийн зөвлөл дэмжжээ

Өнгөрөгч Ням гараг /2021.07.18/-т мэргэжлийн сумо бөхийн Нагоя башё өндөрлөж Хакухо М.Даваажаргал 15 давж түрүүлсэн бол, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 14 даваатай үзүүрлэсэн билээ.

Харин Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Ёкозүна /мэргэжлийн сумогийн аварга/ болох болзлоо хангасан талаар зарим эх сурвалжууд онцолж байсан юм.

Тэгвэл өчигдөр /2021.07.19/ Японы мэргэжлийн сумо бөхийн ёкозүнагийн зөвлөл хуралдаж “Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд аварга цол олгох”-ыг 100 хувийн саналаар дэмжсэн гэх мэдээлэл байна. Ингэснээр тэрээр 73 дахь Их аварга болж байгаа ажээ.

Сонирхуулахад, Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэн болсон бол, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ манай улсын иргэншлээс гарах хүсэлтээ Ерөнхийлөгчийн Тамгын газар уламжилсан, хараахан шийдвэр гараагүй байгаа гэх албан бус мэдээлэл байгаа юм.