ВИДЕО: “Токио 2020” олимпийн сагсан бөмбөгийн 3х3 төрөлд “Дарханы тамирчдыг гадуурхаж байна” гэв

ВИДЕО: “Токио 2020” олимпийн сагсан бөмбөгийн 3х3 төрөлд “Дарханы тамирчдыг гадуурхаж байна” гэв

“Токио 2020” олимпын наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд Монгол Улс анх удаагаа олимпийн эрх авсан билээ. Улмаар эмэгтэй баг тамирчид энэ сарын 16-ны өдөр Япон улсыг зорьсон.

Тэгвэл Д.Ганзул , Б.Болор-Эрдэнэ нарын Дарханы тамирчдыг орхиж, тэдний оронд сайд, дарга нарын хүүхдүүдийг авч явсан гэх асуудлыг Дархан-Уул аймгийн биеийн тамир спортын газрын нэр бүхий эх сурвалж мэдэгдэж эхлээд байна.

Тэгвэл сагсан бөмбөгийн 3х3 төрлийн албаны эх сурвалж дараах тайлбарыг гаргасан байна. Тодруулбал, “Олимпод бэлтгэх шигшээ багийг 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2019 онд эцсээр байгуулж COVID 19 хүндрэлийн зарим үед бэлтгэл тасарсан ч өөрсдийн бүх нөхцөл бололцоогоор бэлтгэл сургуулилтаа хангасаар ирсэн. 

Олимпийн наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах 3х3 холбооны журам нь тухайн тамирчны бэлтгэлийн ирц, бэлтгэл бүрийн статистик үзүүлэлт, бэртэл гэмтэл, сэтгэл зүйн сорилууд, тоглолтын системын сурц, сорил тэмцээнүүдэд хэрхэн тоглосон зэрэг тоон үзүүлэлтүүд дээр тулгуурлан шигшээ багийн 6 дасгалжуулагч, холбооны удирдлагуудын саналын үндэслэн сонгон шалгаруулахаар заасан байдаг. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо, Токио 2020 Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны хамтран гаргасан журмын дагуу нэг баг 4 үндсэн тоглогч+2 солилцооны тоглогч нийт 6 тоглогчтой байхыг заасан ба  солилцооны тоглогчдыг Олимпийн наадам эхлэхээс 1 хоногийн өмнө болох техникийн зөвлөгөөн дээр солих боломжтойгоор дүрмэндээ заасан байдаг” хэмээжээ.