ТОКИО 2020: Тамирчдын унтах орыг олимп дууссаны дахин боловсруулсан цаас болгоно

ТОКИО 2020: Тамирчдын унтах орыг олимп дууссаны дахин боловсруулсан цаас болгоно

Олимпийн наадамд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс Токио хотод ирсэн тамирчид картон цаасаар бүтээсэн орон дээр унтах талаар гаднын хэвлэлүүд шуугьж эхэлсэн. Мөн зарим хэвлэл тамирчдыг өөр хоорондоо “учир ургуулан” бэлгийн харьцаанд орохоос урьдчилан сэргийлэх зорилготойгоор картон ор хийсэн хэмээн тайлбарлаж байв.

Энэ талаар АНУ-ын багийн гүйгч Пол Челимо өөрийн Твиттер хуудсандаа "Токиогийн Олимпийн тосгонд суурилуулах орыг картоноор хийнэ. Энэ нь тамирчдын дотно харилцаанаас зайлсхийх зорилготой бөгөөд нэг хүнийг даах чадалтай” гэжээ.

Тэгвэл наадмыг зохион байгуулагчид олимп дууссаны дараа уг оруудыг дахин боловсруулсан цаас болгох зорилготой гэж мэдэгдсэн байна. Энэ талаар Олимпийн тайланд “Бид Токио-2020 наадамд зориулж аль болох дахин боловсруулах боломжтой эд зүйлс, барилгын материалуудыг ашигласан. Үүгээрээ бид бусад оронд дахин боловсруулж болохуйц материал ашиглахыг уриалж байна” гэж бичжээ. 

Эх сурвалж: CNN

 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө