Ерөнхийлөгч асан Х.Баттулга жүдогийн баг тамирчдаа дэмжихээр Токиог зорьжээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга жүдогийн баг тамирчдаа дэмжихээр Токиог зорьжээ

Өнөөдөр /2021-07-21/ Токио 2020 олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох хоёрдугаар ээлжийн баг тамирчид Ядон улс руу хүлгийн жолоо залсан.

Жүдо бөх, байт харваа, ширээний теннис, усанд сэлэлт, буудлагын баг тамирчид болон МҮОХ, БТСУХ-ны удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн нийлсэн 72 хүний бүрэлдэхүүнтэйгээр өглөө Токио хотыг зорилоо. Олимпын наадмыг зорих хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй багийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюүки үдэн гаргаж өгсөн байна. Тус бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч асан Х.Баттулга багтжээ. Тэрээр жүдогийн баг бүрэлдэхүүний хамт явж байгаа бөгөөд Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тул баг, тамирчдаа дэмжихээр ийнхүү Токио хотыг зорьсон аж.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө