ВИДЕО: Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолоо албан ёсоор хүртлээ

ВИДЕО: Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолоо албан ёсоор хүртлээ

Өнгөрсөн Ням гараг/2021.07.18/-т мэргэжлийн сумо бөхийн Нагоя башё өндөрлөж, Хакухо М.Даваажаргал 15 давж түрүүлсэн бол, Макүүчи зиндааны дөрвөн удаагийн аварга Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 14 даваатай үзүүрлэсэн билээ.  

Улмаар өчигдөр /2021.07.19/ Японы мэргэжлийн сумо бөхийн ёкозүнагийн зөвлөл хуралдаж “Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд аварга цол олгох”-ыг 100 хувийн саналаар дэмжсэн. Тэгвэл Тэрүнофүжи өнөөдөр албан ёсоор ёкозүна цолоо авчээ.

Энэ талаар Japantimes” сайтад “Макүүчи зиндааны дөрвөн удаагийн аварга Тэрүнофүжи лхагва гарагт албан ёсоор ёкозүна цол хүртлээ. Ийнхүү тэрбээр дөрвөн жил хагасын хугацаанд сүмогийн дээд зиндаанд шинээр дэвшсэн анхны Монгол бөх болов.

Саяхан болсон Нагояагийн их сүмогийн тэмцээнд тав дахь түрүүгээ алдаж, 14: 1-ээр амжилтаа ахиулсан Тэрүнофүжи 2017 онд Японд төрсөн Кисеносатогоос хойших анхны шинэ их аварга юм” гэжээ. 

Эх сурвалж: Japantimes