Олимпийн уриаг өөрчилж, "хамтдаа" гэдэг үг нэмлээ

Олимпийн уриаг өөрчилж, "хамтдаа" гэдэг үг нэмлээ

Мягмар гараг/2021.07.20/-т Токио хотноо болсон Олон улсын олимпийн хорооны хуралдааны үеэр олимпийн уриа үгийг өөрчилж, “хамтдаа” гэдэг үг нэмжээ.

Тодруулбал, өмнө нь “Faster Higher Stronger" буюу “Хурднаас хурдан, Өндрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй” байсныг “Хамтдаа “Хурднаас хурдан, Өндрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй” болгон өөрчилсөн байна.

Олимпийн урианд “хамтдаа” гэдэг үг нэмэх саналыг ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах анх гаргаж байсан бөгөөд тус байгууллагын Гүйцэтгэх зөвлөл (ГЗ) өнгөрсөн 4-р сард баталсан аж. Энэ талаар Томас Бах "Эв санааны нэгдэл бол бидний хийж буй бүх зүйлийн гол цөм нь юм. Бид хэрэв хамтдаа зогсож чадвал илүү хурдан урагшилж, зөвхөн илүү өндөр зорилгод хүрч, илүү хүчирхэг болно. Нөгөөтээгүүр цар тахлын үед хүн бүхэн нэгдэж, хамтдаа эв найрамдалтай байх нь юу юунаас чухал” гэжээ.

Анхны уриаг орчин үеийн Олимпын  наадмыг үүсгэн байгуулагч Пьер де Кубертен санаачилж, 1894 онд Олимпын конгресс баталж байжээ. Энэ уриаг анх 1924 онд хэрэглэж байсан юм. 

Эх сурвалж: TheHindu