Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар хамт Японы Токио хотыг зорьжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар хамт Японы Токио хотыг зорьжээ

Энэ долоо хоногийн Баасан гарагт /2021-07-23/ “Токио-2020” олимпийн наадмын нээлт болно. Монгол Улсаас спортын 10 төрөлд 43 тамирчин оролцох юм. Эхний ээлжийн тамирчид Токиод очиж бэлтгэлээ базааж байгаа.

Тэгвэл өнөөдөр /2021-07-21/ жүдо бөх, байт харваа, ширээний теннис, усанд сэлэлт, буудлагын баг тамирчид болон МҮОХ, БТСУХ-ны удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн нийлсэн 72 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр /2021.07.21/ Токиог хотыг зорьсон юм. Тус баг тамирчдын бүрэлдэхүүн дотор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  болон Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар яваа талаар Биеийн тамир спортын улсын хороо мэдээллээ.