Улаанбаатарт өнөөдөр бороо орохгүй, 24 градус дулаан байна

Улаанбаатарт өнөөдөр бороо орохгүй, 24 градус дулаан байна

Өнөөдөр /2021.07.22/ говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун болон зүүн хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна. Улаанбаатарт үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 22-24 градус дулаан байна гэж Цаг уур орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.