ОХУ-ын цагдаагийн хээл хахуулийн хэргийг мөрдөх явцад АЛТАН ЖОРЛОН олджээ

ОХУ-ын цагдаагийн хээл хахуулийн хэргийг мөрдөх явцад АЛТАН ЖОРЛОН олджээ

ОХУ-ын цагдаагийн албан хаагчдын авлига, хээл хахуулийн хэргүүдийг мөрдөн шалгаж байх явцад алтаар бүрсэн суултуур, угаалтаар болон ихээхэн хэмжээний тансаг эдлэлүүд илрүүлсэн байна. 

Одоогоор энэ хэрэгт холбогдоод байгаа цагдаа нарын бүлэглэлийг шалгаж байгаа бөгөөд Ставрополийн өмнөд хэсгийн замын цагдаагийн дарга, хурандаа Алексей Сафоновыг зургаан хүний хамт баривчилсан байна. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол Сафонов 15 жил хүртэл хугацаагаар шоронд хоригдох ял сонсох аж.

ОХУ-д замын цагдаа нар аж ахуйн нэгжүүдэд хуурамч зөвшөөрөл олгосныхоо төлөө хээл хахууль авдаг гэж үзэж байгаа бөгөөд жолооч нарт цагдаагийн хяналт шалгалтын цэгүүдээр шууд нэвтрэх эрхийг олгож, барилгын зөвшөөрөлгүй материалууд болон зөвшөөрөлгүй эм тариа, ачаа тээш гэх мэт бас бус зүйлсүүд оруулах боломжийг бүрдүүлж өгдөг байна.

Одоогоор энэ талаар аль аль талаас дорвитой ямар нэг тайлбар өгөөгүй байгаа ба тус улсын Хойд Кавказын цэрэг хүчнүүд авилгын эсрэг энэхүү ажиллагааг явуулж цагдаагийн албан хаагч нарын эсрэг 80 орчим нэгжлэг хийж, ихээхэн хэмжээний бэлэн мөнгө болоод тансаг зэрэглэлийн автомашинуудыг хурааж аваад байгаа аж.

Эх сурвалж: BBC