Сүүлийн хоёр хоногт ДӨРВӨН байршилд газар хөдлөлт болжээ

Сүүлийн хоёр хоногт ДӨРВӨН байршилд газар хөдлөлт болжээ

Сүүлийн өдрүүдэд олон удаагын давтамжтай газар хөдлөлтүүд бүртгэгдэх болсон.  Тухайлбал өнөө өглөө /2021-07-22/ Улаанбаатарын цагаар 08:28 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 41 километрийн зайнд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон хэмээн Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Мөн Хөвсгөл аймагт өчигдөр хоёр бүсэд газар хөдөлсөн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн “Гялаас” гэдэг газар өчигдөр /2021-07-21/ 14:59 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд малчин иргэдэд  чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй хэмээн мэдээлжээ. 

Үүний дараа 15:35 цагт тус аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэх газарт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээллээ. Мөн өнөө өглөө Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрийн зайд 09:12 минутанд 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, чичирхийлэл нь Улаанбаатарт мэдрэгдсэн юм.