ФОТО: АНУ-ын роботын авч ирэх дээжээс "Ангараг гарагт амьдрал байсан эсэх"-ийг тогтооно

ФОТО: АНУ-ын роботын авч ирэх дээжээс "Ангараг гарагт амьдрал байсан эсэх"-ийг тогтооно

АНУ-ын сансар судлалын НАСА агентлагаас хөөргөсөн “Perseverance” судалгааны робот өнгөрсөн хоёрдугаар сард 470 сая км зам туулан Ангараг гараг дээр амжилттай газардсан билээ.

Энэ удаагийн судалгааны гол зорилго нь 3.9 тэрбум жилийн өмнө оршин тогтнож байсан Ангарагийн эртний нуурын суурин болох Жезеро тогоог судалж, чулуулаг, хөрсөн дэх бичил биетийг хайж олох юм. Учир нь өмнө нь нуур байсан газарт эртний бичил биетний ул мөр хадгалагдан үлдсэн байх өндөр магадлалтай байдаг.Тэгвэл “Perseverance rover” Ангарагийн чулуулгийн анхны дээжийг авах бэлтгэл ажилдаа оржээ.

Зурагт харагдаж буй чулуулгаас дээж авах юм

Одоо роботын байрлаж буй газраас “Artuby” гэж нэрлэгддэг хайрга, нуур, голын системд хадгалагдан үлдсэн байж болзошгүй маш нарийн ширхэгтэй хурдасын дээжийг авахаар төлөвлөж байгаа аж.

Хөрснөөс дээж авах хэсэг

Дээжүүдийг амжилттай цуглуулсны дараа тусгай капсулд хийж, ирэх наймдугаар сард дэлхийд авч ирэх болно. НАСА-ийн эрдэмтэн Томас Зурбучен “Ангараг гарагаас ирэх дээж бидэнд ямар нууцыг дэлгэхийг хэлж мэдэхгүй байна. Дэлхийгээс өмнө амьдрал байсан эсэхийг баталж ч магадгүй юм” гэжээ. Түүнчлэн  хөлөг өмнө нь Ангараг гараг дээр хэзээ ч ашиглаж байгаагүй нарийн ажиллагаатай багаж төхөөрөмжөөр тоноглогдсон учир даалгавраа амжилттай биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа талаар НАСА-ийн эрдэмтэд онцлон хэлж байна. 

Жезеро тогоо

Эх сурвалж: BBC