ТОДРУУЛГА: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд газар хөдлөлтийн улмаас хохирол гараагүй байна

ТОДРУУЛГА: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд газар хөдлөлтийн улмаас хохирол гараагүй байна

Өнөө өглөө /2021-07-22/   09:12 минутанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урагш 49 км зайд 5.2 магнитудын газар хөдлөлт болж Улаанбаатар хотод ч чичирхийлэл нь мэдрэгдсэн.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга С.Цэвэлмаагаас тодруулахад ''Газар хөдлөлтийн идэвхтэй бүс нь Хүйтний эх гэдэг газар байсан. Суурьшлийн бүсээс хол учир айл амьтан хохирсон тохиолдол бүртгэгдээгүй. Сумын төвийн айлуудад байшинд нь хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн ч одоогийн байдлаар ямар нэгэн барилга нурж, ан цав үүссэн, хохирол амссан дуудлага ирээгүй байна'' хэмээлээ. Мөн газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн Улаанбаатар хотод одоогийн байдлаар барилга нурсан, цуурсан талаарх дуудлага ирээгүй байна.