Орхон гол үерлэсэн тул Хархорин сумын онцгой байдал иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Орхон гол үерлэсэн тул Хархорин сумын онцгой байдал иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас Орхон гол үерлэж долдугаар сарын 21-ний өдрийн 14.00 цагийн байдлаар үерийн түвшнээс 19 см даван өмнөх өдрөөс 44 см нэмэгдэж, Бат-Өлзий сумын орчим аюулын түвшнээс 113 см-ээр даван эргээ халин үерлэсэн гэж Хархорин сумын онцгой байдлын хэлтсээс мэдэгдлээ.

Тус сумын онцгой байдлын 25 алба хаагчид долдугаар сарын 21-ний өдрийн 23.00 цагаас 22-ны өдрийн 07.00 цагийн байдлаар дөрвөн техник хэрэгсэлтэй ажиллаж 15 тээврийн хэрэгсэл, 55 иргэний алтан амийг авран хамгаалаад байсан бол сүүлийн мэдээллээр дахин 39 хүнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлжээ. Өнөөдөр /2021.07.22/ өглөөний байдлаар Орхон голын усны түвшин үерийн аюултай түвшнээс дээш 222 см байна.