ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн сангаас Ливерпүүлийг хасжээ

ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн сангаас Ливерпүүлийг хасжээ

Өчигдөр /2021.07.21/ БНХАУ-д хуралдсан ЮНЕСКО-гийн удирдах зөвлөлүүд хуралдаж Британийн колоничлолын үеийн үнэт дурсгалд тооцогддог Ливерпүүл хотыг "хуучин дурсгалт дүр төрх нь сэргээгдэх боломжгүйгээр эвдэгдэж, улмаар үнэ цэнэ нь алдагдсан" гэж үзэн дэлхийн өвийн жагсаалтаас хасахаар болсноо зарлажээ.

Сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхийн өвийн сангаас нэг ч хасагдан өв байгаагүй бөгөөд ийнхүү Ливерпүүл хот дэлхийн өвийн статусаа алдаж байгаа аж. энэхүү хот нь анх 2004 онд эрэг дагуух уран барилгын үзэмжээрээ орж байсан бөгөөд Женевийн конвенцийн дагуу сэргээн завсарлаж, хамгаалагдах хөрөнгө мөнгөний туслалцаа, дэмжлэг авдаг байсан ба мөн аялал жуулчлалаараа ч ихээхэн хүмүүсийг татаж чаддаг байжээ.

Энэ талаар Ливерпүүл хотын захирагч Жоанна Андерсон сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байгаа бөгөөд шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгдээд байгаа юм. Харин ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн мэргэжилтнүүд түүхэн дурсгалаа хамгаалахад анхаарал тавихгүй байгаа Британийн засгийн газарт өмнө нь анхааруулж байсан ч ахиц гараагүй хэмээн тайлбарласан байна.

Эх сурвалж: CNN