ТОКИО 2020: Монголын хоёр тамирчин өрсөлдөж буй байт харвааны тэмцээн эхэллээ

ТОКИО 2020: Монголын хоёр тамирчин өрсөлдөж буй байт харвааны тэмцээн эхэллээ

32 дахь удаагийн зуны олимпын наадмын байт харвааны тэмцээн өнөө өглөө 08:00 цагаас эхэллээ. Эмэгтэйчүүдийн байт харвааны ганцаарчилсан төрлийн тэмцээн одоо үргэлжилж байна. Монгол Улсын шигшээ багийн тамирчин Б.Урантунгалаг энэ төрөлд өрсөлдөнө. Харин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн 12:00 цагаас эхлэх бөгөөд Монгол Улсын шигшээ багийн тамирчин Б.Отгонболд цэц мэргэнээ сорих юм.