Олимпийн нээлтийн ёслол өнөөдөр 19:00 цагаас эхэлнэ

Олимпийн нээлтийн ёслол өнөөдөр 19:00 цагаас эхэлнэ

Токио 2020 зуны олимпийн нээлт өнөөдөр /2021-07-23/ 19:00 цагаас эхэлнэ. Тус үйл ажиллагаанд VIP эрхтэй 950 хүн оролцохыг олимп зохион байгуулагчид мэдэгдсэн. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаа төлөөлж жүдо бөхийн тамирчин Ө.Дүүрэнбаяр, 3х3 сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан нар төрийн далбаагаа мандуулах юм.