Нэгдүгээр сараас хойш Хөвсгөл аймгийн Ханх суманд 82,638 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Нэгдүгээр сараас хойш Хөвсгөл аймгийн Ханх суманд 82,638 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Өчигдөр/2021-07-22/ Улаанбаатарын цагаар  15:45, 17:01 цагуудад Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 44, 35 километрын зайд 4.3 болон 3.9 магнитудын газар хөдлөлт болсон талаар мэдээлсэн.

Одон орон геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр энэхүү хөдлөлт нь 2021-01-12-ны  05-32 цагт болсон 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн давталт хөдлөлт хэмээсэн.

Тэгвэл Хөвсгөл аймгийн Ханх суманд өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд болсон газар хөдлөлтөөс хойш өнөөдрийн /2021-07-23/ байдлаар тус бүс нутагт 82638 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Үүн дотроос 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 222 удаа болсон аж.