ОХУ-д коронавирусийн ГАММА хувилбараар өвчилсөн тохиолдлууд бүртгэгдэж байна

ОХУ-д коронавирусийн ГАММА хувилбараар өвчилсөн тохиолдлууд бүртгэгдэж байна

Бразилаас анх илэрсэн коронавирусийн Гамма хувилбараар өвчилсөн тохиолдлууд хойд хөршид бүртгэгджээ. Энэ талаар “Интерфакс” агентлаг өчигдөр/2021.07.22/ мэдээлэхдээ “Манай улсад коронавирусийн Дельта хувилбар зонхилж буй ч Гамма хувилбараар өвчилсөн тохиолдлууд ч бүртгэгдэж байна” гэж дурдсан байна.

ДЭМБ-аас уг хоёр хувилбарыг “халдварлах чадвар өндөр, вакцины үр дүнд тогтсон эсрэг биеийг бууруулдаг” гэж үзэн “түгшүүр төрүүлэхүйц” ангилалд оруулаад байгаа юм.

ОХУ-д коронавирусийн тохиолдол эрс нэмэгдэж буй. Үүнийг мэргэжилтнүүд Дельта хувилбарын тархалт, вакцинжуулалтын явц удаашралтай байгаатай холбон тайлбарлаж байна. Сүүлийн 24 цагт гэхэд тус улсад коронавируст халдварын 24,471 шинэ тохиолдол бүртгэгдэж, 796 хүн нас баржээ.

Эх сурвалж: Reuters