Э.Даваажамц Ховд-Улаанбаатар-Чойбалсан чиглэлд гүйхдээ өмссөн хувцсаа “Монгол цэргийн музей”-д хадгалууллаа

Э.Даваажамц Ховд-Улаанбаатар-Чойбалсан чиглэлд гүйхдээ өмссөн хувцсаа “Монгол цэргийн музей”-д хадгалууллаа

Ховд-Улаанбаатар-Чойбалсан чиглэлд 2,100 гаруй километр замыг амжилттай туулсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салааны хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц гүйхдээ өмссөн хувцсаа Төрийн далбааны хамтаар “Монгол цэргийн музей”-д хадгалууллаа.

Ахлах ахлагч Э.Даваажамц нь орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ховд аймгийн 90 жил, ирэх жил буюу  2022 онд тохиох Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 100 жилийн ойд зориулсан холын зайн гүйлтээ зургаадугаар сарын 2-ны өдөр Ховд аймгаас эхэлсэн бөгөөд 46 хоногт 2,127 км замыг туулснаар энэ сарын 17-ны өдөр бариандаа орсон юм.