ОХУ-ын байт харваач наранд цохиулж, тэмцээний үеэр ухаан алджээ

ОХУ-ын байт харваач наранд цохиулж, тэмцээний үеэр ухаан алджээ

Өнөөдөр өглөө Токио 2020 олимпийн наадмын байт харвааны тэмцээн эхэлсэн билээ. Тэгвэл урьдчилсан шатны тэмцээн дууссаны дараа ОХУ-ын тамирчин Светлана Гомбоева ухаан алдаж унасан байна.

Олимпийн медальт тамирчин Ксения Перова энэ талаар “Би Елена Осиповатай урьдчилсан шатны үр дүнгийн талаар ярилцаж байтал хэн нэгэн ухаан алдаж унасан. Эргэж хартал Света байсан. Энд маш халуун байна. Асфальт халж, биднийг доороос “жигнэж” байна. Тэмцээний үеэр мэдээжийн хэрэг сэтгэл хөөрч болох ч Светагийн хувьд наранд цохиулсан байа. Эмч нар түүнийг авч явсан” гэжээ.

ОХУ-ын шигшээ багийн энэ улирлын хамгийн хүчтэй харваач болох 23 настай Светлана Гомбоева урьдчилсан шатанд 630 оноо авч, 45 дугаар байрт бичигджээ. Энэ улиралд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, багаараа Европын аварга болсон түүний хувьд нэлээн сул үзүүлэлт юм.

Эх сурвалж: Сhampionat